Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгост хурдны замын дээгүүр барьж байсан гүүр нурж, 4 хүн амиа алджээ

Тодруулбал, орон нутгийн цагаар 09:50 цагийн орчимд Сөүлээс 85 километр зайд орших Чонан хотын ойролцоо энэ хэрэг болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгост хурдны замын дээгүүр барьж байсан гүүр нурж, 4 хүн амиа алджээ
Өмнөд Солонгост хурдны замын дээгүүр барьж байсан гүүр нурж, 4 хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын хурдны зам дээгүүр барьж байсан гүүрийн 164 фут (50 метр) урттай таван тулгуур өнөөдөр дараалан нурсны улмаас 4 ажилтан амиа алдаж, 6 хүн хүнд бэртсэн гэж "Ёнхап" агентлаг мэдээллээ.

Тодруулбал, орон нутгийн цагаар 09:50 цагийн орчимд Сөүлээс 85 километр зайд орших Чонан хотын ойролцоо энэ хэрэг болсон байна.

Тухайн үед хурдны замын хэсгүүдийг холбох гүүрийн барилгын ажил явагдаж байсан бөгөөд нурангийн үеэр кран ашиглан тулгуур багануудын дээгүүр хавтангуудыг холбох ажлыг хийж байжээ.

Онцгой байдлын аврах багийнхан нуранги дороос хохирогчдыг хайж байгаа бөгөөд аврах ажиллагаанд 92 нэгж техник, 170 орчим аврагчийг дайчлан ажиллуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах