Өмнөд Солонгост коронавирусийн халдвартай хүний тоо нэгээр нэмэгдлээ
БНСУ-д коронавирусийн халдвар авсан иргэн нэгээр нэмэгдэж дөрөв болжээ.
Мэдээллийн алба

БНСУ-д коронавирусийн халдвар авсан иргэн нэгээр нэмэгдэж дөрөв болжээ. Тэрбээр 55 настай БНСУ-н иргэн бөгөөд энэ сарын 20-нд Хятадын Ухань хотоос эх орондоо очжээ. Ийн маргааш нь ханиад хүрсэн хэмээн эмнэлэгт шинжилгээ өгсөн байна. Улмаар 25-ны өдөр 38 хэмээс дээш халуурч, биеийн байдал нь муудсан аж.
Түүнийг тэр даруй Пунданы Сөүл эмнэлэгт тусгаарлаад байсан бөгөөд өнөөдөр өглөө коронавирусийн халдвар авсан болохыг нь албан ёсоор мэдээллээ. Одоогоор түүнтэй нэг онгоцонд зорчсон иргэд, онгоцны үйлчлэгч нарыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Тэрбээр энэ сарын 20-ний өдөр Кимпо нисэх онгоцны буудлаар орж ирсэн аж.
Эх сурвалж: Э.Ижилболд


















