Өмнөд Солонгост “Сovid-19” вирусний 518 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Өмнөд Солонгос улсад шинэ коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдсээр байна. Пүрэв гарагаас хойш тус улсад COVID-19 вирусний 518 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгос улсад шинэ коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдсээр байна. Пүрэв гарагаас хойш тус улсад COVID-19 вирусний 518 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр Өмнөд Солонгост шинэ коронавирусээр өвчилсөн нийт хүний тоо 6284 болоод байгаа юм. Өмнөд Солонгосын Өвчний Хяналт, Урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр коронавируст халдвараар дахин 7 хүн амиа алдаж, нийт амь эрсэдсэн хүний тоо 42 болон нэмэгдээд байна.
Пүрэв гарагт шинээр бүртгэгдсэн нийт 518 халдварын нь 367 нь Дэгү хотын оршин суугчид юм. Ер нь Дэгү хот нь Өмнөд Солонгос улс дахь шинэ коронавирусийн халдварын голомт болоод байгаа. Тус хот нийтдээ 4693 хүнээс шинэ коронавирус илрээд байна. Харин Умард Кёнсан мужийн бусад хэсэгт 123 шинэ тохиолдол пүрэв гарагт бүртгэгджээ.


















