Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгост загас агнуурын онгоцны ослоор 13 хүн амь насаа алджээ

Өнгөрсөн Ням гарагийн өглөө Өмнөд Солонгосын далайн баруун эрэг, Инчеон хотоос баруун хойд зүгт загас агнуурын онгоц 336 тонн жинтэй газрын тос тээвэрлэгч онгоцтой мөргөлдсөн осол болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгост загас агнуурын онгоцны ослоор 13 хүн амь насаа алджээ
Өмнөд Солонгост загас агнуурын онгоцны ослоор 13 хүн амь насаа алджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Ням гарагийн өглөө Өмнөд Солонгосын далайн баруун эрэг, Инчеон хотоос баруун хойд зүгт загас агнуурын онгоц 336 тонн жинтэй газрын тос тээвэрлэгч онгоцтой мөргөлдсөн осол болсон байна. Одоогоор ослын улмаас 13 хүн амь насаа алдаж, 2 хүн сураггүй байгаа тухай мэдээлж байна. Осол болох үед Өмнөд Солонгосын загас агнуурын "Сеончан-1" онгоцонд 20 зорчигч, багийн 2 гишүүн зорчиж явжээ. Сураггүй болсон хоёр хүний нэг нь загас агнуурын онгоцны ахмад болохыг хэвлэлүүд мэдээлж байна. Харин 336 тонн жинтэй түлш тээвэрлэгч онгоцон дээр хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна.

Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаны шумбагчид сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд арах ажиллагаанд тус улсын тэнгисийн хүчний нисдэг тэрэг болон усан онгоцнууд оролцож, 7 хүнийг авран, эмнэлэгт хүргэжээ. Мөн ерөнхийлөгч МунЖэИн аврах ажиллагааг удирдан, чиглүүлж, бүх талын нөөц бололцоогоор ханган ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн тэрээр сураггүй байгаа хүмүүсийг эрэн хайх, аврах ажлыг бүх нөөц боломжоо гарган явуулахыг холбогдох байгууллагууддаа үүрэг болгожээ. 3 жилийн өмнө Өмнөд Солонгост Севол гаталга онгоц осолдож, сургуулийн сурагчид голдуу 300гаруй хүн амь үрэгдэж байсан гашуун түүх бий.

Тухайн үеийн ерөнхийлөгч ПакГынХеСевол онгоцны ослын үед нөөц бололцоог ашиглаагүй, олон хүнийг аварч чадаагүй гэж олон нийтээс шүүмжлэл хүртэж, улмаар түүний энэ хайнга үйлдэл суудлаасаа буухад нь гол хөшүүрэг болсон гэж мэргэжилтнүүд үздэг. Энэ үүднээс одоогийн ерөнхийлөгч МунЖэИн энэхүү таагүй түүхийг давтахгүйн төлөө, аврах ажиллагаанд засгийн газрынхаа нөөц бололцоог ашиглаж ажиллаж байна уу даа гэж шинжээчид харж байна.

Хуваалцах