Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын 12 бүс нутагт онц байдал зарлалаа

Өмнөд Солонгост агаарын тоосжилт дээд цэгтээ хүрч, 12 бүс нутагт онц байдал зарлаад байна Сүүлийн өдрүүдэд Сөүлд цаг агаар дулаарч үүнийг дагаад агаарын тоосжилт ихсэх болсон бөгөөд өнөөдөр Сөүлээс гадна бусад бүс нутгуудад ч агаарын бохирдол ихсэнэ хэмээн тус улсын Агаарын чанарын байгууллагаас мэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгосын 12 бүс нутагт онц байдал зарлалаа
Өмнөд Солонгосын 12 бүс нутагт онц байдал зарлалаа. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгост агаарын тоосжилт дээд цэгтээ хүрч, 12 бүс нутагт онц байдал зарлаад байна. Сүүлийн өдрүүдэд Сөүлд цаг агаар дулаарч үүнийг дагаад агаарын тоосжилт ихсэх болсон бөгөөд өнөөдөр Сөүлээс гадна бусад бүс нутгуудад ч агаарын бохирдол ихсэнэ хэмээн тус улсын Агаарын чанарын байгууллагаас мэдээллэжээ.

Тодруулбал БНСУ-ын ихэнх газарт агаарын тоосжилт 175㎍/㎥ хүрээд байгаа юм. Одоогийн байдлаар 2,5 тонноос дээш 5-р зэрэглэлтэй ачааны машин Сөүлд хөдөлгөөнд оролцох боломжтой бөгөөд хэрвээ хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 100.000 воны торгууль ноогдуулж байна.

Мөн улсын машинууд тэгш сондгой тоогоор хөдөлгөөнд оролцож байгаа юм. Зам цэвэрлэгч, ус шүршдэг машинууд өглөө өдрийн цагаар тогтмол гарч байгаа бөгөөд тоосжилтын багасхын эсрэг бүхий л арга хэмжээг аван ажиллаж байгаа хэмээж байна.

Хуваалцах