Өмнөд Солонгосын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ян Сун Таег баривчилжээ
Эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр Өмнөд Солонгосын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан баривчлагдлаа.
Мэдээллийн алба

Эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр Өмнөд Солонгосын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан баривчлагдлаа. Дайны үед Японы компаниудад Солонгос иргэдийг хүчээр ажиллуулсан гэх хэргийн нэхэмжлэлийг удаашруулж шударга бус шийдвэр гаргасан зэрэг хэргүүдийн улмаас Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ян Сун Таег буруутаж байна.
Эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр Өмнөд Солонгосын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан баривчлагдлаа.
Түүнийг 2011-2017 оны хооронд Өмнөд Солонгосын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгч Пак Ин Хэгийн Засгийн газрын бодлогод нийцүүлсэн шийдвэр гаргахад оролцсон гэж байна.
Энэ тухай Сөүл хотын төвийн дүүргийн шүүх “Түүнтэй холбоотой хэргүүд батлагдсан. Мөн тэрбээр холбогдох хэргийн нотлох баримтыг устгах эрсдэлтэй” гэсэн байна. Шүүхийн энэ мэдэгдлийн дараа Ерөнхий шүүгч асан Ян Сун Таег Сөүлийн хорих төвийн урьдчилсан хориход аваачсан байна.
Ингэснээр энэ хүн Өмнөд Солонгосын Дээд шүүхийн түүхэнд баривчлагдаж эрхээ хязгаарлуулсан анхны Ерөнхий шүүгч болж байна. Гэхдээ шүүхээс хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын шүүхийн захиргааны дарга асан Пак Бион Даег хорих шийдвэр гаргахаас татгалзжээ.


















