Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд бэртсэн цагдаа нарыг эмнэлэгт эргэжээ

БНСУ-ын Сөүл хотын төв талбайд олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн ням гарагт болсон. Жагсаалыг тус улсын ажилчдын эрхийг хамгаалах 50 гаруй байгууллага хамтран зохион байгуулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд бэртсэн цагдаа нарыг эмнэлэгт эргэжээ
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд бэртсэн цагдаа нарыг эмнэлэгт эргэжээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Сөүл хотын төв талбайд олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн ням гарагт болсон. Жагсаалыг тус улсын ажилчдын эрхийг хамгаалах 50 гаруй байгууллага хамтран зохион байгуулж, Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн Засгийн газраас ажилчдын цалин хөлсийг нэмэх, эрх ашгийг хамгаалах, Хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулахыг шаарджээ. Эсэргүүцлийн жагсаалд оролцсон жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэн хамгаалалтад гарч байсан цагдаагийн 50 гаруй автобусны хаалгыг эвдэж, цонхыг хагалсан төдийгүй цагдаагийн ажилчид руу хатуу биет шидэж биед нь гэмтэл учруулжээ.

Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Ерөнхий сайд Хуанг Ан Гю жагсаалыг зохицуулах үеэр гэмтэж бэртсэн цагдаа нарыг эргэхээр өчигдөр Сунгпа дүүрэг дэх Цагдаагийн эмнэлэгт очжээ. Эмчлүүлж буй цагдаа нарын олонх нь жагсагчдын шидсэн тоосго, хүнд төмөр зэрэгт бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хуваалцах