Өмнөд Солонгосын ерөнхий сайд огцрох хүсэлтээ гаргав
Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан 475 зорчигч бүхий “Sewol” аяллын хөлөг онгоц энэ сарын 16-ны өдөр Өмнөд Чолла мужийн Жиндо арлын ойролцоо, эргээс 100 орчим км-ийн зайтай осолдож хэдэн зуун хүний амь нас эрсдэн, ор сураггүй болсон эмгэнэлт явдалтай холбогдуулан
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан 475 зорчигч бүхий “Sewol” аяллын хөлөг онгоц энэ сарын 16-ны өдөр Өмнөд Чолла мужийн Жиндо арлын ойролцоо, эргээс 100 орчим км-ийн зайтай осолдож хэдэн зуун хүний амь нас эрсдэн, ор сураггүй болсон эмгэнэлт явдалтай холбогдуулан БНСУ-ын ерөнхий сайд ерөнхий сайд Чон Хон Вон албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргав. Тэрээр, "Би ингэx болсноо эрт зарлах байсан. Өөртөө хариуцлага аван огцрох цаг надад ирлээ" хэмээн мэдэгдэв. Олон нийтийн зүгээс осолдсон хүүхдүүдийг аврах ажиллагаа явуулахад цаг алдсан хэмээн буруутгагдаад байгаа Засгийн газрын тэргүүний хувьд энэхүү шийдвэрийг гаргажээ.


















