Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д холбогдох шүүх хурлыг телевизээр шууд дамжуулна
Өнгөрсөн 2-р сарын сүүлчээр Өмнөд Солонгосын шүүхэд ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д холбогдох хэргийн шүүх хурал болж энэ үеэр хэргийг шалгаж байгаа прокурорууд түүнд
Мэдээллийн алба

Өнгөрсөн 2-р сарын сүүлчээр Өмнөд Солонгосын шүүхэд ерөнхийлөгч асан ПакГынХе-д холбогдох хэргийн шүүх хурал болж энэ үеэр хэргийг шалгаж байгаа прокурорууд түүнд 30 жил хорих ял 110 сая америк долларын торгууль ногдуулах ял төлөвлөснөө танилцуулсан юм. Түүнийг хорих хугацааг өнгөрсөн 10-р сард сунгаснаас хойш ПакГынХе шүүхийн шийдвэрийг шударга бус гэж үзэж шүүх хурлуудад оролцохоос татгалзаж байгаа юм.
Гэсэн хэдий боловч прокуроруудын төлөвлөсөн ялыг шүүх ирэх Баасан гаригийн 14 цаг 10 минутад хэлэлцэх тов гарсан байна. Харин түүний шүүх хурлыг телевизүүдээр шууд дамжуулахаар төлөвлөж байна. Ёнхап агентлагийн мэдээлж байгаагаар өнгөрсөн Даваа гаригт ерөнхийлөгч асан ПакГынХе улсын дээд шүүхэд ирэх Баасан гаригт болох шүүх хуралдааныг телевизээр шууд дамжуулж өгөх хүсэлтийг гаргасан байна. Харин шүүхээс түүний хүсэлтийг зөвшөөрсөн байна. Энэ шийдвэр нь төрийн өндөр дээд албан тушаалтанд холбогдох хэрэг ялангуяа авилгатай холбоотой хэргийг анх удаа олон нийтэд шууд дамжуулах гэж байгаа хэрэг болж байна.
Өмнөд Солонгос улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч ПакГынХе авилгын том дуулианд холбогдож үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 2017 оны 3-р сард түүнийг төрийн тэргүүний албан тушаалаас нь огцруулж авилга хээл хахууль төрийн нууц задруулсан эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж баривчилсан юм. Өдгөө 66 настай ПакГынхе баривчлагдаж хоригдсоноос хойш 1 жилийн гаруйн хугацаа өнгөрөөд байна.



















