Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин үүрэгт ажилдаа ороод байна

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшсэн Му Жэ Ин Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа ороод байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин үүрэгт ажилдаа ороод байна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин үүрэгт ажилдаа ороод байна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшсэн Му Жэ Ин Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа ороод байна. Өмнөд Солонгосын сонгуулийн хороо санал хураалтын дүнг танилцуулж Му Жэ Ин ялалт байгуулсныг баталсны дараа ийнхүү Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Мун Жэ Инд олгосон байна.

Үндэсний Сонгуулийн хорооноос мэдээлснээр Мун Жэ Ин нийт 13 сая 423 мянга 800 сонгогчийн буюу 41.08 хувийнх нь саналыг авч ялалт байгуулсан байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд Өмнөд Солонгосын 32.8 сая сонгогч саналаа өгсөн нь сүүлийн 20 жилийн хамгийн өндөр ирц болж байгаа юм байна.

Мун Жэ Ин Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон даруйдаа Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Ли Сун Чжинтэй утсаар ярьж Умард Солонгостой холбоотой асуудлаарх тайлан илтгэлийг нь сонссон байна. Үүнтэй холбоотойгоор шинэ Ерөнхийлөгч улс орны зэвсэгт хүчинд итгэдгээ илэрхийлсний хамтаар юуны түрүүнд байлдааны бэлэн байдлаа хангасан хэвээр байхыг уриалсан байна.

Хуваалцах