Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Солонгос хоорондын шинэ эдийн засгийн төлөвлөгөөг Ким Жон Унд өгчээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзахдаа түүнд Солонгос хоорондын шинэ эдийн засгийн бүтцийн талаарх төлөвлөгөө бүхий флэш дискийг гарт нь өгчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Солонгос хоорондын шинэ эдийн засгийн төлөвлөгөөг Ким Жон Унд өгчээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Солонгос хоорондын шинэ эдийн засгийн төлөвлөгөөг Ким Жон Унд өгчээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзахдаа түүнд Солонгос хоорондын шинэ эдийн засгийн бүтцийн талаарх төлөвлөгөө бүхий флэш дискийг гарт нь өгчээ. Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгчийн хэлснээс иш татан энэ тухай уламжилж байна.

Энэ флэш дискэнд Солонгосын хойгийн эдийн засаг Умард болон Өмнөдийн хамтын хүч чармайлтаар хэрхэн яаж хөгжиж болох байсан талаарх танилцуулга-презентаци бичигдсэн байгаа юм байна.

Сонины мэдээлж байгаагаар энд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох тохиолдолд Умард, Өмнөд хоёр хэрхэн яаж хамтран ажиллаж болох талаар яригдаж байгаа гэнэ. Хоёр орны эдийн засаг хамтран хэрхэн хөгжих төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэхгүй байгаа ч төсөлд гол анхаарлыг цахилгаан станц барих ажилд хандуулсан. Иймээс энэ танилцуулга Өмнөд Солонгосын талаас БНАСАУ-ын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх санал санаачилга тусгагдсан бололтой.

Хуваалцах