Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч өнөөдөр прокурорт хариугаа өгнө

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч прокуроруудын шалгах хүсэлтэд өнөөдөр хариу өгөхөөр төлөвлөж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас нь мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч өнөөдөр прокурорт хариугаа өгнө
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч өнөөдөр прокурорт хариугаа өгнө. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч прокуроруудын шалгах хүсэлтэд өнөөдөр хариу өгөхөөр төлөвлөж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас нь мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Пак Гын Хэ улс төрийн дуулиант хэрэгтэй холбогдуулж хэзээ, хаана шалгуулахаа тодорхой болгосны үндсэн дээр хариугаа өгөх гэж байна.

Прокурорууд Ерөнхийлөгчийн эртний найзын оролцоотой гэх дуулиант хэрэгтэй холбогдуулж Ерөнхийлөгч Пакийг мягмар эсвэл лхагва гарагийн аль нэгэнд шалгах болсноо Хөх ордонд мэдэгдээд байгаа юм. Сөүлийн прокурорууд энэ бямба гарагт Чой Сун Силийг албан ёсоор хэрэгт татахаасаа өмнө Ерөнхийлөгчөө шалгах төлөвлөгөөтэй байна.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ өмгөөлөгчдөө сонгосны дараа Хөх ордонд эсвэл гуравдагч газрыг сонгож, прокуроруудад шалгуулж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ хооронд Өмнөд Солонгосын сөрөг хүчний Ардчилсан намын дарга Чу Ми-Ай нам дотроо эсэргүүцэлтэй тулгарсан учир Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй уулзалт хийх хүсэлтээ эргүүлэн татсан байна. Хэрвээ Пак Гын Хэ прокурорын газарт шалгуулвал энэ нь Өмнөд Солонгосын түүхэнд төрийн тэргүүн нь прокурорт шалгуулсан анхны тохиолдол болох юм.

Хуваалцах