Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Вьетнамд айлчилж байна
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Му Жэ Ин Вьетнам улсад төрийн айлчлал хийж байна. Гурван өдөр үргэлжлэх энэ айлчлалын үеэр 2 орны харилцаа хамтын ажиллагааны асуудлыг хөндөн хэлэлцэж, хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч МуЖэИн Вьетнам улсад төрийн айлчлал хийж байна. Гурван өдөр үргэлжлэх энэ айлчлалын үеэр 2 орны харилцаа хамтын ажиллагааны асуудлыг хөндөн хэлэлцэж, хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.
Айлчлалын үеэр БНСУ-ын ерөнхийлөгч МунЖэИн Вьетнамын Ерөнхий сайд, Коммунист намын дарга, Үндэсний ассамблейн тэргүүн нартай уулзах хэлэлцээ хийх юм. Хоёр улсын харилцааны тухайд анх 1992 онд анх дипломат харилцаа тогтоосон байдаг.
Вьетнам улс Өмнөд Солонгосыг чухал түншээ хэмээн үнэлдэг төдийгүй эдийн засгийн хөгжлийн загварыг нь үнэлж нэвтрүүлэхийг чармайдаг байна. Өмнөд Солонгос нь Вьетнамын гол хөрөнгө оруулагч. Хоёр улсын бараа эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэх болсон. 2016 оны дүнгээр бараа эргэлтийн хэмжээ нь 40 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрснийг 2020 онд 70 тэрбумд хүргэх зорилтыг тавьсан байдаг аж.


















