Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга асан Ан Чон Бомыг баривчилжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ан Чон Бомыг авлигын хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа тухай "Ренхап" агентлаг мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга асан Ан Чон Бомыг баривчилжээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга асан Ан Чон Бомыг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ан Чон Бомыг авлигын хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа тухай "Ренхап" агентлаг мэдээллээ. Ан Чон Бомыг Ерөнхийлөгчийн найз Чой Сун Силийн мэдэлд байдаг сангуудад томоохон компаниудаар хандив өгүүлэхэд оролцсон гэж сэжиглэж буй юм байна.

Өмнөд Солонгосын прокурорын газраас Чой Сун Силийг төрийн үйл хэрэгт хууль бусаар оролцсон хэрэгт сэжиглэн баривчлах зөвшөөрөл хүсээд байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн даваа гарагт түүнээс байцаалт авахаар түр саатуулсан юм. Прокурорынхон түүнийг баримт нотолгоонуудыг устгаж магадгүй гэж болгоомжилж байна.

Чой Сун Силын хувьд өнгөрсөн амралтын өдөр Европоос ирсэн даруйдаа мэдүүлэг өгч эхэлжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлал хүсч Чой Сун Силтэй найз нөхдийн холбоотойгоо хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч олон нийт эсэргүүцэн жагссаар л байна. Өчигдөр нийслэл Сөүл хотод мөн л олон арван мянган хүн цуглаж Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г албан тушаалаасаа огцрохыг шаардацгааж байлаа.

Хууль сахиулагчдын мэдээлж байгаагаар энэ жагсаалд нийтдээ 8 мянга гаруй хүн оролцжээ. Олон нийтийн эсэргүүцэлтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Пак Гын Хэ Засгийн газартаа халаа сэлгээ хийхээр төлөвлөж байгаагаа өчигдөр зарласан.

Гэвч эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаахын тулд өөрөө бус өрөөл бусдыг ийнхүү огцруулж байгааг нь олон нийт болон улс төрийн хүрээнийхэн ч буруушааж байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн найз гэгдэж буй Чой Сүн Сил нь тус улсын бөө нарыг тэргүүлж байсан Цой Тхэ Мин гэгчийн охин юм байна.

Тэрбээр төрийн алба огт хашиж байгаагүй ч Ерөнхийлөгчийн хэлэх үгийг хянан тохиолдуулж байсны дээр томоохон компаниудаас сандаа хандив тусламж авч байсан гэж буруутгагдаж буй. "Ренхап" агентлагийн мэдээлж байгаагаар Пак Гын Хэ Ерөнхийлөгч 1974 онд Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай байсан ээжийгээ нас барсны дараагаас Цой Тхэ Миний гэр бүлийнхэнтэй ойр харилцаатай байжээ.

Хуваалцах