Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Их хурлын гишүүн амиа хорложээ

БНСУ-ын УИХ-ын гишүүн, Минжү намын Жүнгбүк аймгийн намын хорооны дарга Ким Жунг өчигдөр өглөө 05:45 цагийн үед Сөүл хотын Панпу гүүрэн дээрээс үсэрч амиа хорложээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгосын Их хурлын гишүүн амиа хорложээ
Өмнөд Солонгосын Их хурлын гишүүн амиа хорложээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын УИХ-ын гишүүн, Минжү намын Жүнгбүк аймгийн намын хорооны дарга Ким Жунг өчигдөр өглөө 05:45 цагийн үед Сөүл хотын Панпу гүүрэн дээрээс үсэрч амиа хорложээ.

Эрхэм гишүүнийг Сөүл хотын Цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 500 сая воны залилангийн хэрэгт сэжиглэн шалгаж байсан аж. Өмнө нь тэрээр УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байхдаа Данкүк Их Сургуулийн өргөтгөлийн ажлыг барих ажилд компаниудыг сонгох тендерт хээль хахууль авсан хэрэгт мөн шалгагдан УИХ-ын гишүүнийхээ эрхийг хасуулан, 100 сая воноор торгуулан нэг жил шоронд сууж байжээ.

Харин энэ удаад бусдын их хэмжээний мөнгийг замаас нь залилсан гэх хэргээр шалгагдаж байсан түүний хэрэг илрэх нь тодорхой болж байсан бөгөөд тэрээр эхний мэдүүлгийнхээ дараа өөрийн facebook хуудсанд “би амиа хорломоор байна” хэмээн бичиж гэрээслэлээ үлдээжээ.

Ким Жунг нь Сөүл хотын Их сургуулийн хуулийн ангийг онц дүнтэй төгсч экс Ерөнхийлөгч И Мёнг Пакийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байх үед гарч байсан BBK хэрэг дээр ажиллаж байсан тэрээр шилдэг элит залуу улс төрч гэгдэж 17 , 18 дахь удаагийн Их Хуралд нэр дэвшин ялалт байгуулж байсан юм байна.

Түүний машиныг Панпу гүүрний дэргэдээс олсон ч, өөрийг нь одоо хүртэл эрэн хайсаар байна.

Түлхүүр үг:Өмнөд солонгосын Их хурлын гишүүн
Хуваалцах