Өмнөд Солонгосын хамгийн хүчирхэг сөрөг хүчний тэргүүн сонгуульд өрсөлдөнө
Өмнөд Солонгост 4 дүгээр сарын 15-нд бүх нийтийн сонгууль явагдана. Харин тус улсын хамгийн нөлөө бүхий сөрөг хүчний тэргүүн Хван Гёан баасан гарагт Сөүл хотод мэдэгдэл хийх үеэрээ, сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж байгааг зарлажээ.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгост 4 дүгээр сарын 15-нд бүх нийтийн сонгууль явагдана. Харин тус улсын хамгийн нөлөө бүхий сөрөг хүчний тэргүүн ХванГёан баасан гарагт Сөүл хотод мэдэгдэл хийх үеэрээ, сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж байгааг зарлажээ. Тэрээр Сөүл хотын төвийн Жонно дүүрэгт өрсөлдөхөө мэдэгдсэн нь мөн л олны анхаарлыг татжээ. Учир нь энэ дүүрэг нь хамгийн ширүүн өрсөлдөөн явагддаг тойрог гэгддэг, мөн энэ тойргийн ялагчдаас Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдож байсан тохиолдол цөөнгүй юм.
Солонгосын Эрх Чөлөө намын тэргүүн ХванГёан ерөнхийлөгч асан ПакГын-Хегийн үед ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Мөн тэрээр ерөнхийлөгчийн албыг ч гэсэн түр хугацаанд хашиж байсан туршлагатай улс төрч. ХванГёан нь өнөөгийн ерөнхийлөгч МүүнЖэинийг хүчтэй шүүмжлэгч нэгэн юм. Тэрээр эдийн засгийн өсөлт саармагжсан, Умард Солонгостой өрнүүлж байсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ гацаанд орсон нь МүүнЖэинийн засаг захиргааны муу үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг байна. Тэрээр Жонно дүүрэгт засгийн эрхийг барьж байгаа Ардчилсан намын нэр дэвшигч, ерөнхий сайд асан Ли НакЁнтай өрсөлдөх юм. Дээрх хоёр улс төрчийг 2020 оны Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч гэж шинжээчид харж байгаа юм.


















