Өмнөд Солонгосын “Лотте” группын дарга прокурорт дуудагджээ
БНСУ-ын томоохон компаниудын нэг “Лотте” группын дарга Шин Дон Бин прокурорт дуудагдаад байна.
Мэдээллийн алба

БНСУ-ын томоохон компаниудын нэг “Лотте” группын дарга Шин Дон Бин прокурорт дуудагдаад байна. Түүнийг тус компанитай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд прокуророос дуудсан юм байна. Өнгөрсөн сарын 26-ны өдөр “Лотте” группын зөвлөлийн даргын орлогч Ли Ин Вон амь насаа алдсан байсныг илрүүлсэн юм. Тэр өдөр Ли Ин Вон нь буяны сангууд, татвараас зайлсхийсэн хэрэгтэй холбоотой прокурорынхны асуултад хариулах ёстой байсан юм. Үүний өмнө Өмнөд Солонгосын прокурорууд тус группийн хэд хэдэн дээгүүр албан тушаалтны мэдүүлгийг аваад байжээ.
"Лотте" нь нийт 60 гаруй компанийг нэгтгэсэн санхүү, аж үйлдвэрийн томоохон групп юм. Тус группын охин компаниуд нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, санхүүгийн тусламж үйлчилгээ, зочид буудал, барилга, цахилгаан бараа гээд олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ажээ.


















