Өмнөд Солонгосын прокурорын газар Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гээс байцаалт авахаар төлөвлөж байна
Өмнөд Солонгосын прокурорын газар Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гээс байцаалт авахаар төлөвлөж байгаа нь тус улсад дэгдсэн улс төрийн шуугианыг улам дэвэргэж байна.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын прокурорын газар Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гээс байцаалт авахаар төлөвлөж байгаа нь тус улсад дэгдсэн улс төрийн шуугианыг улам дэвэргэж байна.
Энэ шуугиан Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г өнгөрсөн баасан гарагт дахин ард түмэндээ хандаж, уучлал гуйхад хүргэсэн. Тэрбээр шаардлага гарах тохиолдолд мөрдөн байцаагчдад мэдүүлэг өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ийнхүү Пак Гын Хэ тус улсын түүхэнд хууль сахиулах байгууллагад ирж, мэдүүлэг өгч байгаа анхны Ерөнхийлөгч болон үлдэнэ.
Мөрдөн байцаагчдын Ерөнхийлөгчөөс тодруулах зүйл бол Пак Гын Хэ өөрийх нь найз Чой Сун Силд ашиг авчрахуйц үүрэг даалгавар өгч байсан уу гэдгийг тогтоох явдал юм.
Прокурорын газар Чой Сун Сил гэгч эмэгтэйг баривчлаад байгаа. Энэ хүн өөрийх нь нэр дээр байдаг хоёр санд хууль бусаар хөрөнгө мөнгө цуглуулсан. Энэ хоёр сангаа Ерөнхийлөгчийн засаг захиргааны тусламжтай үүсгэн байгуулсан хэрэгт буруутгагдаж байна.


















