Өмнөд Солонгосын сансрын нисгэгч эмэгтэй иргэншлээсээ татгалзав
Өмнөд Солонгосын анхны бөгөөд цорын ганц сансрын нисгэгч эмэгтэй, 36 настай И Су Ён өөрийн нөхрөө даган явах болсноос үүдэн тус улсын Сансар судлалын төвийн судалгааны ажилтан гэдэг албан тушаалаасаа сайн дураараа татгалзсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа аж.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын анхны бөгөөд цорын ганц сансрын нисгэгч эмэгтэй, 36 настай И Су Ён нөхрөө даган явах болсноос үүдэн тус улсын Сансар судлалын төвийн судалгааны ажилтаны албан тушаалаасаа сайн дураараа татгалзсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа аж.
И Су Ён нь БНСУ сансрын нисгэгчтэй улс болохоор бэлтгэлээ базааж байсан 2005-2006 онуудад 36 мянган өрсөлдөгчөө ардаа орхин анхны сансарт нисэх иргэнээр тодорч, 2007 оны гуравдугаар сараас эхлэн 15 сарын турш ОХУ-ын Сансарын төвд бэлтгэл хийж байжээ.
Тэрбээр 2008 оны дөрөвдүгээр сарын 08-нд ОХУ-ын Союз сансрын хөлгийн багт багтан, сансарт ниссэн юм. Түүнийг сансарт нисэх хугацаанд нийт 18 төрлийн судалгаа, туршилтыг хийж гүйцэтгэсний дотор сансарт кимчи хэрэглэж болох эсэх гэх мэт энгийн туршилт ч багтаж байжээ.
БНСУ сансрын нисгэгчтэй болох зорилгоор 26 тэрбум вон зарцуулсан ч ийнхүү анхны сансарт ниссэн иргэн нь гадаадын харьяат болж буйд иргэд шүүмжлэлтэй хандаж, "Анхны сансарт ниссэн хүнийг буруу сонгосон байна" хэмээн эрс шүүмжилж байгаа гэнэ.




















