Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын шүүхийн шинэчлэлийг явуулахаа амлалаа

Өмнөд Солонгосын Хууль Зүйн сайдын албан тушаалд Ардчилсан намын гишүүн Чоо Ми-Эе-ийг нэр дэвшүүлээд байгаа юм. Тэрээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Өмнөд Солонгосын хууль, шүүхийн салбарт шинэчлэлийг явуулна гэдгээ онцолжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгосын шүүхийн шинэчлэлийг явуулахаа амлалаа
Өмнөд Солонгосын шүүхийн шинэчлэлийг явуулахаа амлалаа. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын Хууль Зүйн сайдын албан тушаалд Ардчилсан намын гишүүн ЧооМи-Эе-ийг нэр дэвшүүлээд байгаа юм. Тэрээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Өмнөд Солонгосын хууль, шүүхийн салбарт шинэчлэлийг явуулна гэдгээ онцолжээ.

Хууль зүйн сайдад нэр дэвшигч ЧооМи-Эе пүрэв гарагт сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ Өмнөд Солонгосын иргэд тэдний эрх, аж амьдралд анхаарал хандуулан ажиллаж чадах шударга шүүхийн байгууллагыг үнэхээр их хүсч байна. Мөн ард иргэд хууль, шүүхийн салбарт шинэчлэл явуулахыг шаардаж байна. Олон нийтийн энэ хүсэлт, хандлагыг биелүүлж, Өмнөд Солонгосын шүүхийн салбарт шинэчлэл явуулна гэдгээ ЧооМи-Эе онцолжээ. Түүнийг Өмнөд Солонгосын туршлагатай эмэгтэй улс төрч гэдгийг олон улсын зарим хэвлэл онцолж байна.

Тэрээр 20 гаруй жилийн хугацаанд улс төрийн албан тушаалыг хашиж байгаа юм. Хууль зүйн сайд асан ЧоКук авилгатай холбоотойгоор албан тушаалаасаа буусны дараагаар ЧооМиег ийнхүү нэр дэвшүүлээд байгаа юм. Өмнөд Солонгосын Үндэсний Чуулган Хууль Зүйн Сайдын албанд шинээр нэр дэвшигчийг үүрэгт ажилд томилох эсэх талаарх сонсголыг 20 өдрийн дотор зохион явуулах ёстой. Хэрэв түүнийг дэмжих юм бол хадагтай ЧооМи-Эе ерөнхийлөгч Мүүний засаг захиргаанд хүчин зүтгэж байгаа 6 дахь эмэгтэй сайд болно.

Хуваалцах