Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын төлөөлөгчид Пхеньянд айлчилж байна

Өмнөд Солонгосын төрийн болон олон нийтийн зүтгэлтнүүд 2 Солонгосын 2007 оны дээд уулзалтын 11 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор Пхеньяныг зорьсон байна. Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гюн, эрх баригч ардчилсан намын дарга Ли Чэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Солонгосын төлөөлөгчид Пхеньянд айлчилж байна
Өмнөд Солонгосын төлөөлөгчид Пхеньянд айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын төрийн болон олон нийтийн зүтгэлтнүүд 2 Солонгосын 2007 оны дээд уулзалтын 11 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор Пхеньяныг зорьсон байна. Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний нэгдлийн асуудал эрхэлсэн сайд ЧоМёнГюн, эрх баригч ардчилсан намын дарга Ли ЧэЧхан тэргүүтэй 160 хүн багтсан байгаа юм байна.

Мөн 2007 онд Умард Солонгосын удирдагч КимЧен Иртэй дээд уулзалт хийж байсан Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч НоМуХёний хүү НоГонХо мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан байгаа юм байна. Одоогоор Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах эсэх нь тодорхойгүй байна. Өмнөд Солонгосын одоогийн төрийн тэргүүн МунЖэИн нь Умард Солонгостой холбоотой нарны элч бодлогыг хэрэгжүүлж байсан НоМунХён Ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж байсан юм.

Харин Өмнөд Солонгосын Консерватив хүчнийхэн ардчилсан намаас засгийн эрхийг авсныхаа дараа Умард Солонгостой харилцах харилцаагаа царцаасан юм. өнгөрсөн онд МунЖэИн төрийн эрхийг авсныхаа дараа 2 Солонгосын харилцааг сайжруулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд 2 Солонгосын удирдагч энэ он гарснаас хойш 3 ч удаагийн дээд уулзалт хийгээд байгаа юм. Оны эцсээр Умард Солонгосын удирдагч Сөүл хотод айлчлахаар төлөвлөж байгаа юм.

Хуваалцах