Өмнөд Судан дахь Хятадын иргэд нутаг буцна
Сүүлийн үед Өмнөд Судан улсын зарим нутагт зэвсэгт мөргөлдөөн гарч байгаатай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин Бээжинд хэлэхдээ, “Өмнөд Суданд ажиллаж байгаа Хятадын зарим иргэд эх орондоо буцах бэлтгэлээ хийж байна.
Мэдээллийн алба

Өмнөд Судан улсын зарим нутагт зэвсэгт мөргөлдөөн гарч байгаатай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин “Өмнөд Суданд ажиллаж байгаа Хятадын зарим иргэд эх орондоо буцах бэлтгэлээ хийж байна. Хятадаас Өмнөд Суданд байгаа энхийг сахиулагчид бүгд эсэн мэнд байна. Холбогдох талууд үр ашигтай арга хэмжээ авч, НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хамгаалахыг Хятад улс шаардаж байна” гэж мэдэгджээ.


















