Өмнөд Суданаас энхийг сахиулагчдаа шилжүүлж эхэлжээ
Иргэний дайн дэгдэх магадлал нь улам бүр нэмэгдэж байгаа Өмнөд Судан улсаас НҮБ энхийг сахиулах ажиллагаанд оролцсон зарим ажилтнуудаа эргүүлэн татаж эхэлжээ. Тухайлбал ням гарагт нийслэл Жуба хотоос НҮБ ын зарим ажилтнуудыг нүүлгэн шилжүүлж, хөрш зэргэлдээ орших Уганда улсад аваачсан бол иргэний чи
Мэдээллийн алба

Иргэний дайн дэгдэх магадлал нь улам бүр нэмэгдэж байгаа Өмнөд Судан улсаас НҮБ энхийг сахиулах ажиллагаанд оролцсон зарим ажилтнуудаа эргүүлэн татаж эхэлжээ.
Тухайлбал Ням гарагт нийслэл Жуба хотоос НҮБ-ын зарим ажилтнуудыг нүүлгэн шилжүүлж, хөрш зэргэлдээ орших Уганда улсад аваачсан бол иргэний чиглэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнуудыг Жонглей мужаас нийслэл хотод хүргэжээ.
Одоогийн байдлаар Өмнөд Судан дахь НҮБ-ын байгууламжуудад 20 мянга гаруй энгийн иргэд хорогдож байгааа, тэдгээр иргэдийн амь насыг хамгаалахын тулд НҮБ-ын хүчний бие бүрэлдэхүүний үйл ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
Судан улсаас 2011 онд Өмнөд Судан нь салан тусгаарлагдаж, тусгаар тогтнолоо зарласнаас хойш энд НҮБ энхийг сахиулах үйл ажиллагааг явуулж байна.
Энэ ажиллаганаад дэлхийн 60 улсын батлан хамгаалахын бие бүрэлдэхүүн оролцож байгаагийн 7600 нь цэрэг батлан хамгаалах хуулийн хэрэгжилтийн чиглэлд, 2500 төлөөлөгч нь иргэний чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.


















