Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх алба хаагчиддаа хүндэтгэл үзүүллээ

Өмнөд Судан улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бүрэлдэхүүнд орж ажиллах болсон цагдаагийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт болж өнгөрлөө.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх алба хаагчиддаа хүндэтгэл үзүүллээ
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх алба хаагчиддаа хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Судан улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бүрэлдэхүүнд орж ажиллах болсон цагдаагийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт болж өнгөрлөө.

Энхийг сахиулах ажиллагаанд урд нь ч мөн цагдаагийн алба хаагчид амжилттай үүрэг гүйцэтгэж ирсэн. Эдгээр алба хаагчдын халааг авч, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас явуулсан сонгон шалгаруулалтад тэнцэж, цагдаагийн бие бүрэлдэхүүний төлөөлөл болон явж байгаа нийт 23 алба хаагчид цагдаагийн байгууллагын хүндэтгэлийн тугийн өмнө жигдрэн зогсож, бэлэг дурсгалын зүйлс гардан авлаа.

Мөн энэ үеэр алс холыг зорих гэж буй алба хаагчдын багт цагдаагийн байгууллагын тугийг гардуулан өгч үйл ажиллагааны үеэр бие биеэ туслан дэмжиж, нэг баг хамт олон болж, баг бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдах соёл, олон нийтийн ажилд идэвхи санаачилгатай оролцож, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөн, албаа сайн хаахыг хүсэн ерөөлөө.

Хуваалцах