Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн алба хаагчдын бүртгэл эхэллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаадугаар ээлжийн мотобуудлагын батальоны сонгон шалгаруулалтын бүртгэл эхлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн алба хаагчдын бүртгэл эхэллээ
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн алба хаагчдын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаадугаар ээлжийн мотобуудлагын батальоны сонгон шалгаруулалтын бүртгэл эхлээд байна. Тиймээс сонгон шалгаруулалтад хамрагдах албан хаагчдын дэлгэрэнгүй бүртгэлийг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор ирүүлэхийг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газраас сануулж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох албан хаагчид нь,

-Онцгой байдлын албанд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа 18-30 настай эрэгтэй байх

-Биеийн өндөр 165 см ба түүнээс дээш байх

-Эрүүл мэндийн хувьд суурь өвчингүй

-Англи хэлний дунд шатны мэдлэгтэй

-Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй

-Зан суртахууны хувьд доголдолгүй

-Ар гэрийн зүгээс үүрэг гүйцэтгэхэд асуудалгүй байх гэсэн шалгуурыг хангасан байх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү.

http://nema.gov.mn/?p=13676

Хуваалцах