Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд туйлын озоны давхарга сэргэж байна

Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Өмнөд туйлын озоны давхаргын цоорхой нөхөгдөж эхэлснийг баталгаажуулжээ. Өнгөрсөн оны есдүгээр сар гэхэд тус бүс нутаг дахь озоны цоорхой 2000 оныхоос 4 сая шоо дөрвөлжин километрээр багассан байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд туйлын озоны давхарга сэргэж байна
Өмнөд туйлын озоны давхарга сэргэж байна. Зураг: МҮОНРТ

Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Өмнөд туйлын озоны давхаргын цоорхой нөхөгдөж эхэлснийг баталгаажуулжээ. Өнгөрсөн оны есдүгээр сар гэхэд тус бүс нутаг дахь озоны цоорхой 2000 оныхоос 4 сая шоо дөрвөлжин километрээр багассан байна. Энэ үзүүлэлт нь Энэтхэгийн газар нутагтай дүйцэхүйц үлэмж их хэмжээ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Озоны давхаргатай урвалд ордог химийн бодисуудыг хэрэглээнээс халсан нь Өмнөд туйлын озоны цоорхой нөхөгдөхөд гол нөлөө үзүүлсэн байна.

Их Британийн эрдэмтэд мөн галт уулсын идэвхжилт озоны цоорхой томроход нөлөөлдөг талаар судалсан нь энэ удаагийн судалгааны шинэлэг талд тооцогдож байгаа юм. Та бүхэнд сануулахад, Өмнөд туйлын газрын гадаргаас 10.000 метр өндөрт оршдог стратосферийн давхаргад озоны давхарга нимгэрч эхэлснийг эрдэмтэд 1980-аад онд анх тогтоосон түүхтэй. Нарнаас ирж байгаа хэт ягаан туяаг шүүдэг озоны давхарга ийнхүү цоорсон нь арьсны хорт хавдар үүсгэж, амьтан, ургамлын аймагт ч сөргөөр нөлөөлдөг нь нотлогдсон юм.

Хуваалцах