Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өмнөд-Умард хэлэлцээнд хүрч чадсангүй

Солонгосын хойгийн хамтын ажиллагааны билэгдэл болсон Кэсон аж үйлвэрийн цогцолборын үйл ажиллагааг эргэн сэргээх тухай 3 дахь удаагийн уулзалт өчигдөр эхэлсэн ч хоёр солонгос хэлэлцээрт хүрч чадалгүй дахин хойшиллоо.

Б.
Б.Уянга

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд-Умард хэлэлцээнд хүрч чадсангүй
Өмнөд-Умард хэлэлцээнд хүрч чадсангүй. Зураг: МҮОНРТ

Солонгосын хойгийн хамтын ажиллагааны билэгдэл болсон Кэсон аж үйлвэрийн цогцолборын үйл ажиллагааг эргэн сэргээх тухай 3 дахь удаагийн уулзалт өчигдөр эхэлсэн ч хоёр солонгос хэлэлцээрт хүрч чадалгүй дахин хойшиллоо. Учир нь Өмнөд Солонгосын тал Кэсонд гадны бизнес эрхлэгчдийг нэвтрүүлэхийг хүссэн боловч Умардын тал үүнийг нь хэлэлцээг хойшлуулах гэсэн шалтаг хэмээн буруутгажээ.

Энэ сарын эхээр эхлүүлсэн хэлэлцээний эхний уулзалтаар 2 тал Солонгосын хойгийн хамтын ажиллагааны билэг тэмдэг болсон тус аж үйлдвэрийг сэргээхээр тохиролцсон ч зарим асуудал дээр одоог хүртэл нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна. Өчигдөр болсон уулзалтын үеэр Өмнөд Солонгосын тал Кэсон аж үйлдвэрийн бүсэд гадны компаниудыг нэврүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлж, уулзалтын эхэнд Өмнөдийн төлөөлөгчдийн тэргүүн Ким Ки Вун "Бид гадны компаниудыг энэ бүсэд үйл ажиллагаагаа явуулахыг нь зөвшөөрснөөр Кэсонийг олон улсын аж үйлдвэрийн цогцолбор болгох хэрэгтэй” гэсэн саналаа хэлсэн байна.

Харин Умардын тал хэлэлцээний явцыг түргэсгэж, богино хугацаанд тус аж үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээхийг хүсч байгаагаа илэрхийлээд Өмнөдийн энэ санаа нь үүнд саад болж байгаа хэрэг хэмээн буруутгасан байнав Учир нь өнгөрсөн 4 сараас хойш Кэсон аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг зогсоосноор 2 талын эдийн засаг сулрах болсонв Ялангуяа Умардын талд 53.000 ажиллах хүчнээс олох мөнгөний урсгал байхгүй болж, тус улсын гадаад валютын гол эргэлт зогссон юм. Иймд Умардын тал хэлэлцээг яаравчлахыг хүсч байгаа ч харилцан тохиролцоонд хүрч чадахгүй байна. Энэ удаагийн хэлэлцээний дараагийн үеийг маргааш эхлүүлэхээр товложээ.

Хуваалцах