Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймаг 1,6 сая толгой малтай болжээ

2013 оны жилийн Өмнөговь аймгийн суурин хүн ам 58555, өрх 18788 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оноос хүн ам 1970 хүнээр, өрх 959-өөр тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймаг 1,6 сая толгой малтай болжээ
Өмнөговь аймаг 1,6 сая толгой малтай болжээ. Зураг: МҮОНРТ

2013 оны жилийн эцэст Өмнөговь аймгийн суурин хүн ам 58555, өрх 18788 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оноос хүн ам 1970 хүнээр, өрх 959-өөр тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Нийт хүн амын 31,2 хувийг 0-15 насны хүүхэд, 63,1 хувийг 16-59 насны, 5,7 хувийг 60 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна. Өнгөрсөн онд аймгийн хэмжээгээр 1544 хүүхэд мэндэлж, 304 хүн нас барсан нь урьд оны мөн үеийнхээс төрөлт 18,8 хувиар, нас баралт 4,1 хувиар өссөн байна

Харин 2013 оны жилийн эцсийн мал тооллогын мэдээгээр тус аймгийн хэмжээнд 1653264 толгой мал тоологдсон байна. Энэ нь өнгөрсөн жилээс 200 гаруй мянган толгой малаар нэмэгдсэн гэсэн үг юм. Мал тооллогын дүнгээр тэмээ 103120, адуу 58164, үхэр 13374, хонь 350811 байгаа бол ямаа хамгийн их буюу 1127795-д хүрсэн байна.

Хуваалцах