Өмнөговь аймаг 60 мянга дахь иргэнээ тодрууллаа
Өмнөговь аймгийн 60 мянга дахь иргэн энэ сарын 22-нд Өмнөговь аймгийн иргэн О.Баярхүү, А.Отгонцэцэг нарын хоёр дахь охин болж мэндэлжээ.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн 60 мянга дахь иргэн энэ сарын 22-нд Өмнөговь аймгийн иргэн О.Баярхүү, А.Отгонцэцэг нарын хоёр дахь охин болж мэндэлжээ. Өнөөдөр аймгийн Засаг дарга 60 мянга дахь иргэндээ хүндэтгэл үзүүлж, батламж гардуулсан байна. Аймгийн Засаг даргын ярьж буйгаар аймгийн хүн ам 60 мянгад хүрсэнээр аймгийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийн хувьд томоохон өөрчлөлт, ахиц гарах аж. Тухайлбал, аймгийн төв Даланзадгад сум “Даланзадгад хот” гэсэн хотын статустай болох, УИХ-д Өмнөговь аймгийн тойргийн тоо нэмэгдэх боломжтой болох зэрэг олон давуу талууд бий болох гэнэ.

Манай аймаг анх хүн амын албан ёсны тооллогоор 1944 онд 20269 байсан бол 2014 онд 59655-д хүрээд байсан юм. Харин энэ онд хүн амын тоо ийнхүү 60 мянгад хүрлээ.






















