Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өмнөговь аймаг Ерөнхий сайдад 16 сая төгрөгөөр хүндэтгэл үзүүлжээ

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэслнээс хойш төрийн байгууллагуудын төсөв санхүү иргэдэд нээлттэй болсон.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймаг Ерөнхий сайдад 16 сая төгрөгөөр хүндэтгэл үзүүлжээ
Өмнөговь аймаг Ерөнхий сайдад 16 сая төгрөгөөр хүндэтгэл үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэслнээс хойш төрийн байгууллагуудын төсөв санхүү иргэдэд нээлттэй болсон. Ингэж төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг юунд, хэрхэн зарцуулдаг талаарх мэдээлэл ил болсонтой зэрэгцээд иргэдээс гарах санал шүүмж ч мөн нэмэгдэж байгаа.

Ингэж иргэдийн зүгээс шүүмжлэлд өртөж байгаа нэг жишээ бол Өмнөговь аймаг Ерөнхий сайдад хүндэтгэл үзүүлэхэд 16 сая төгрөг зарцуулсан талаарх мэдээлэл байна. Өнгөрөгч хоёрдугаар сард гарсан доорх Өмнөговь аймгийн Засаг даргын гарын үсэг бүхий захирамжид Ерөнхий сайд тус аймагт ажлын айлчлал хийж буйтай холбогдуулан түүнд хүндэтгэл үзүүлэх болон ажлын хэсгийг хүлээн авах үйл ажиллагаанд 16 сая төгрөг зарцуулах талаар тусгасан байна. Түүнчлэн уг зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахаар заажээ.

Хуваалцах