Өмнөговь аймаг мод услах машинтай болов
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн ангид усны машин нийлүүллээ.
Мэдээллийн алба

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн ангид усны машин нийлүүллээ.
Өмнөговь аймгийн хувьд “Ногоон аймаг” болох зорилт дэвшүүлэн сүүлийн жилүүдэд мод тарих ажилд идэвхтэй оролцож байгаа юм. Хэдийгээр мод их тарьж байгаа боловч нөгөө талаас түүнийг услах, арчлах асуудал тулгардаг. Тиймээс шинэ автомашинтай болсноор аймгийн төвд тариалсан мод, зүлгийг услахад том хувь нэмэр болж байгааг Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн ангийн хамт олон онцолж байсан юм.
.jpg)


















