Өмнөговь аймагт 1200 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль барьж байна
2020 оныг Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан.
Мэдээллийн алба

2020 оныг Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Даланзадгад хотын Баруунсайхан 1 дүгээр багт 1200 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг эхлүүлээд байна. Энд спорт заал, урлаг заал, номын сан, цайны газар зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт сүндэрлэх аж.

Сургуулийн барилгыг Өмнөговь аймаг, Оюутолгой компанийн хамтарсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" 10 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм. Орон нутагтаа олон бүтээн байгуулалтыг цогцлоосон "Хүннүгийн говь" компани гүйцэтгэгчээр ажиллах аж. Шинэ сургууль 2021 оны наймдугаар сард ашиглалтад орох юм байна.


















