Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймагт 29 инженерийн хийцтэй худгийн төхөөрөмж суурилуулжээ

Өмнөговь аймаг сүүлийн гурван жил усны салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймагт 29 инженерийн хийцтэй худгийн төхөөрөмж суурилуулжээ
Өмнөговь аймагт 29 инженерийн хийцтэй худгийн төхөөрөмж суурилуулжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг сүүлийн гурван жил усны салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн байна. "Малчин" хөтөлбөрийн хүрээнд малчдын хөдөлмөр хөнгөвчлөх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн жилүүдэд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг Ханхонгор, Сэврэй сумдад туршин эхлүүлсэн юм.

Энэ төхөөрөмж нь мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэхэд их үр дүнтэй бөгөөд цаг наргүй ажилладаг малчид иргэдэд хөдөлмөр, цаг хэмнэсэн, хямд зардлаар малаа ч, ногоогоо ч услах боломжтой эдийн засгийн чухал үр ашигтай төхөөрөмж болох нь нотлогджээ. Тиймээс 2015 онд 15 сумын 29 инженерийн хийцтэй худагт дээрх төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгээд байна.

Хуваалцах