Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймагт байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ

2019 оны тандалт судалгааны календарчилсан төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Ханхонгор сумдын зарим нутаг дэвсгэрийг хамруулан тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр мэрэгч амьтдын тархалт хөдөлгөөнийг тогтоох, голомтын агуулагч, дамжуулагчдын зүйлийн бүрэлдэхүүн,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймагт байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ
Өмнөговь аймагт байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ. Зураг: МҮОНРТ

2019 оны тандалт судалгааны календарчилсан төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Ханхонгор сумдын зарим нутаг дэвсгэрийг хамруулан тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр мэрэгч амьтдын тархалт хөдөлгөөнийг тогтоох, голомтын агуулагч, дамжуулагчдын зүйлийн бүрэлдэхүүн, тоошил, экологи популяцийн судалгаа хийх, лабораторын шинжилгээнд хамруулах, голомтот нутгийн малчин ард иргэдэд “Зоонозын халдвараас сэргийлье” сэдэвт яриа таниулга хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх зорилт тавин ажиллалаа.

Шинжилгээнд нийт 63000 га талбайг хамруулж, лабораторид нийт 536 сорьц материал дээжлэн нян судлалын шинжилгээ хийхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох зоонозын халдварын үүсгэгч тодорхойлогдоогүй.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хуваалцах