Өмнөговь аймагт баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөгөөн болно
Өмнөговь аймгийн баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 5-нд аймгийн Засаг даргын Тамгын газар, Баялаг бүтээгчдийн холбоо, Зээлийн батлан даалтын сан, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Мэдээллийн алба

Тус зөвлөгөөний үеэр Баялаг бүтээгчдийн холбооны Өмнөговь дахь салбар хороог байгуулж, тэргүүлэгчдийг сонгох, шинээр гишүүн элсүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөх юм.