Өмнөговь аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг болж байна
Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны судалгааны урьдчилсан үр дүнг аймгийн бодлого төлөвлөгч, боловсруулагч, шийдвэр гаргагчид болон иргэдэд танилцуулах, цаашдын хамтын ажиллагаа, бодлогын зөвлөмж боловсруулах талаар хэлэлцүүлэг болж байна.
Мэдээллийн алба

Үндэсний хөгжлийн газар 2019 онд Монгол Улсын нийт 21 аймагт бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах ажлыг Өмнөговь аймгаас эхэлж байгаа аж. Тус хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүн Амын Сангийн менежер Каори Ишикава, ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал, ҮТШСГ-ын дарга А.Дэмбэрэл, Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгааны төслийн нэгж, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцож байна.
Хэлэлцүүлэг маргаашийг хүртэл үргэлжлэх бөгөөд “Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлд Төвийн бүсийн өмнөд дэд бүсийн гүйцэтгэх үүрэг”, “Өмнөговь-2018 суурь судалгааны зарим үр дүн”, “Өмнөговь аймгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын явц, үр дүн”, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл”, “Өмнөговь аймгийн хүн амын нутагшил суурьшлын өөрчлөлт”, “Өмнөговь аймгийн эдийн засгийн өнөөгийн байдал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Тус хэлэлуүүлэг 27-29-нд Дундговь аймагт болно.