Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймагт гал унтраах тактикийн сургуулилт болов

Тус сургуульд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах аврах 21-р анги, Цагдаагийн газрын хэв журмын тасаг, Эрүүл мэндийн алба, Улаанзагалмайн хорооны сайн дурын бүлэг, Хан-Уул зочид буудал зэрэг байгууллагуудын нийт 70 гаруй ажилчин албан хаагчид хамрагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймагт гал унтраах тактикийн сургуулилт болов
Өмнөговь аймагт гал унтраах тактикийн сургуулилт болов. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас тус аймгийн 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Хан-Уул" зочид буудалд гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа. Сургалтаар гал унтраах болон утаат орчинд, өндөр барилгаас хүмүүсийг аврах, нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэх, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулсан байна.

Тус сургуульд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах аврах 21-р анги, Цагдаагийн газрын хэв журмын тасаг, Эрүүл мэндийн алба, Улаанзагалмайн хорооны сайн дурын бүлэг, "Хан-Уул" зочид буудал зэрэг байгууллагын нийт 70 гаруй ажилчин албан хаагчид хамрагдлаа.

Хуваалцах