Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймагт хар сүлд цэнгүүлэх ёслол болжээ

Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр Өмнөговь аймгийн ОБГ-ын цэргийн хар сүлд цэнгүүлэх хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, ТЗУХ-ийн дарга Ш.Бат-Эрдэнэ, ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Мядагсүрэн нар оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймагт хар сүлд цэнгүүлэх ёслол болжээ
Өмнөговь аймагт хар сүлд цэнгүүлэх ёслол болжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр Өмнөговь аймгийн ОБГ-ын цэргийн хар сүлд цэнгүүлэх хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, ТЗУХ-ийн дарга Ш.Бат-Эрдэнэ, ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Мядагсүрэн нар оролцлоо. Уг арга хэмжээний үеэр М.Майжаргал ахлагч цолоор, Д.Энхтуяа ОБЕГ-ын хүндэт жуух, С.Батмөнх, Д.Энхтуяа нар аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр, М.Адъяабаатар "Тэргүүний залуу" алтан медалиар шагнагдлаа.

Мөн энэ үеэр аймгийн ОБГ-ын баг тамирчид Баянхонгор аймагт болсон ГУТОТС бүсийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа амжилттай оролцож байлдааны тархалт төрөлд алтан медаль, 400х100 бухиа тэмцээнд хүрэл медаль авч амжилттай оролцсон баг тамирчдыг цалингийн хувиар урамшууллаа.

Хуваалцах