Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өмнөговь аймагт сонгуулийн ирц 23 хувьтай байна

Үндэсний олон нийтийн цахим хуудас болох mnb.mn сайт уншигч та бүхэнд Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцын мэдээг нийслэл, орон нутгаас цаг тутамд авч шинэчлэн хүргэж буй.

С2
Сонгууль 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймагт сонгуулийн ирц 23 хувьтай байна
Өмнөговь аймагт сонгуулийн ирц 23 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний олон нийтийн цахим хуудас болох mnb.mn сайт уншигч та бүхэнд Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцын мэдээг нийслэл, орон нутгаас цаг тутамд авч шинэчлэн хүргэж буй.

Өмнөговь аймагт 13:00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалтын ирц 23 хувьтай байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн хэмжээнд 58 багийн 59 санал авах байранд нийт 40668 сонгогч нэрийн жагсаалтад бүртгүүлсэн ба 13 цагийн байдлаар 9674 сонгогч саналаа өгснөөр санал хураалтын ирц 23.79 хувьтай явж байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сум 3021 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 13 цагийн байдлаар 1294 сонгогч саналаа өгч хамгийн өндөр ирцтэй буюу 42.83 хувьтай явж байна. Мөн аймгийн удирдлагууд саналаа өгч иргэд сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй орцолцохыг уриаллаа.

Өчигдөр буюу 10 дугаар сарын 18-ны өдөр хайрцагаар санал хураалтыг явуулсан бөгөөд аймгийн хэмжээнд нийт 1023 иргэний саналыг хайрцагаар авахаас 960-ыг нь аваад байгаа ажээ.

Хуваалцах