Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн ахмадуудад хоёр тонн нүүрс үнэгүй олгоно

Ахмадуудад олгох нүүрсний талоныг тараах ажил ид өрнөж 15 сум болон аймгийн төвийн 8 багуудад Тавантолгой ХК-ийн төлөөлөл ажиллаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн ахмадуудад хоёр тонн нүүрс үнэгүй олгоно
Өмнөговь аймгийн ахмадуудад хоёр тонн нүүрс үнэгүй олгоно. Зураг: МҮОНРТ

"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр, Аймгийн ИТХ-ын тогтоолоор Өмнөговь аймгийн 60-аас дээш насны ахмадуудад хоёр тонн нүүрс үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.

Ахмадуудад олгох нүүрсний талоныг тараах ажил ид өрнөж 15 сум болон аймгийн төвийн 8 багуудад Тавантолгой ХК-ийн төлөөлөл ажиллаж байна.

Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахлын хүнд үед айл өрхүүдээ өнтэй дулаан өвөлжихөд зориулан 22 мянган өрхийн 70 мянган иргэнд хүртээмжтэй байхаар шийдвэрлэж дотоодын нүүрсний үнийг 20 хувь хямдруулан борлуулж эхлэлээ. Тус компанийн хувьд өмнөх жилд 22 мянган өрх бүртээ гурван тонн нүүрс үнэгүй олгож байсан.

Хуваалцах