Өмнөговь аймгийн Баян-Овоо сум 10 ортой эрүүл мэндийн төвтэй боллоо
Өмнөговь аймгийн Баян-Овоо сум 1700 гаруй хүн амтай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зайлшгүй хэрэгцээ байсны үндсэн дээр 10 ортой эрүүл мэндийн төвийг барьж ашиглалтад орууллаа
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Баян-Овоо сум 1700 гаруй хүн амтай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зайлшгүй хэрэгцээ байсны үндсэн дээр 10 ортой эрүүл мэндийн төвийг барьж ашиглалтад орууллаа
Тус сумын тухайд хамгийн холын дуудлага 100 км-т явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэдэг байна. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор малчин иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж үзэж байна.
Эмнэлэгийн барилгын ажил 2016 оны 6 сард эхэлсэн ба Оюутолгой компанийн Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 1 тэрбум 88 сая төгрөгийн санхжүүжилтээр барьж байгуулсан байна.

Энэ арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, нийгэм эдийн засгийн салбар хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал болон холбогдох албаны хүмүүс, уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож баяр хүргэж, амжилт хүслээ.
Шинэ эмнэлэгт тохижилтын тоног төхөөрөмж шаардлагатай ба аймгийн ЗДТГ-аас төрөх эмэгтэйчүүдийн ор, нярайн дулаацах ширээ, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж өгчээ.


















