Өмнөговь аймгийн эмнэлгийн үйлчилгээ илүү сайжирна
Өмнөговь аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэж аймгийн удирдлагууд хэллээ.
Мэдээллийн алба

Өмнөговь аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэж аймгийн удирдлагууд хэллээ.Энэ жил аймгийн эрүүл мэндийн салбарт зарцуулах төсөв өмнөх жилийнхээс 10 дахин нэмэгдсэн байна. Үүний ихэнх хөрөнгийг эмнэлгийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжинд зарцуулна гэж Өмнөговь аймгийн засаг дарга н.Бадраа ярилаа. Тус аймагт хоол боловсруулах замын өвчлөл бусад аймагтай харьцуулахад өндөр байдаг. Тиймээс дурангийн хагалгаанд шаардлагатай нарийн оношлогооны аппарат хамгийн их хэрэгтэй байгааг онцоллоо.


















