Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа 2018” төслийн үр дүнг танилцуулав

ҮСХ-ноос НҮБ-ын Хүн амын сан, “Оюу Толгой” ХХК-тай хамтран “Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа-2018” төслийг хэрэгжүүлж эхлээд нэг жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Өнөөдөр уг төслийн эцсийн үр дүн танилцуулах тайлангийн хурал Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зох

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа 2018” төслийн үр дүнг танилцуулав
“Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа 2018” төслийн үр дүнг танилцуулав. Зураг: МҮОНРТ

ҮСХ-ноос НҮБ-ын Хүн амын сан, “Оюу Толгой” ХХК-тай хамтран “Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа-2018” төслийг хэрэгжүүлж эхлээд нэг жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Өнөөдөр уг төслийн эцсийн үр дүн танилцуулах тайлангийн хурал Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдаж байгаа ба энэ сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд мөн зохион байгуулагдах юм.Энэхүү үр дүнгийн тайлан танилцуулах хурлын үйл ажиллагааг нээж Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газын дарга А.Амарбал, НҮБ-ын ХАС-ийн суурин төлөөлөгч Каори Ишикава, “Оюу толгой” ХХК-ны Стратегийн түншлэлийн ерөнхий менежер Ш.Байгалмаа, нар үг хэлсэн.“Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа–2018” төслийн гол зорилго нь аймгийн хүн ам зүй, эдийн засаг, байгаль орчны үзүүлэлтүүдийн өөрчлөлт чиг хандлага болон уул уурхайн салбарын аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж буй нөлөөлөл, хувиараа хөдөлмөр эрхлэлт зэрэг мэдээллийг бий болгоход оршиж байна.Монгол Улсын Статистикийн хуулийн дагуу 5 жил тутамд олон улсын аргачлалаар хийгддэг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг дээрх төслийн хүрээнд Өмнөговь аймагт 1100 өрхийг хамруулан тусгайлан хийсэн нь ноцлох үр дүнгийн нэг юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд гарсан өөрчлөлтийг судлах зорилго бүхий 15 сумын 934 өрхийг хамруулсан асуулга-судалгаа, 678 иргэнийг хамруулсан бүлгийн ярилцлага, мэргэжлийн байгууллагын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох цуврал хэлэлцүүлгүүдийг тус тус зохион байгуулж, орон нутгийн иргэдтэй өдөр тутам уулзаж, тэдний амьдралд гарч буй асуудлууд, санал, хүсэлтийг шийдвэрлэж байдаг орон нутгийн захиргаатай ойр ажилласан нь уг судалгааны үр дүнг илүү өгөөжтэй болгоход нөлөөлсөн байна.

Хуваалцах