Өмнөговь аймгийн нийт нутгийн 50 хувь нь цас ихтэй байна
Өмнөговь аймгийн нийт нутгийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Өнөөдрийн байдлаар 30 багийн нутагт цас ихтэй, цаг хүндэрч мэдэхээр болжээ. Цас ихтэй газар 12 сумын 1200 орчим малчин өрхийн 484.1 мянган толгой мал хаваржиж байна.
Мэдээллийн алба

Алслагдсан нутагт бага насны хүүхэд болон жирэмсэн эх 300 гаруй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 100 орчим, нэн ядуу өрх 50 орчим бий. Сумын Засаг дарга нарын аюулгүй нөөцийн өвс багассан, цаг хүндэрсэн Хүрмэн, Ханхонгор, Баян-Овоо, Номгон сум тэжээлийн нөөцгүй болоод байна гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлж байна. Цас ихтэй газрын нэг Ханхонгор сумын Өгөөмөр багийн Засаг дарга Н.Бадамсүрэн ийн ярьж байна.