Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу байна

Өмнөговь аймгийн хэмжээнд 6108 малчин өрх 603,0 мянган толгой төл бойжуулж, 3.6 сая толгой мал зусаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу байна
Өмнөговь аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн хэмжээнд 6108 малчин өрх 603,0 мянган толгой төл бойжуулж, 3.6 сая толгой мал зусаж байна. 2020-2021 онд 3,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарсан. Аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу, 40 хувь нь гантай байна.

Наймдугаар сарын байдлаар 13 сумын 400 гаруй өрхийн 280,0 толгой мал аймаг дотроо отор нүүдэлтэй. Өөрийн аймгийн нутгаас хадлан бэлтгэх боломжгүй байгаа тул малчдын түвшинд бэлтгэх болон аймаг сумын аюулгүй нөөцийн өвсийг шууд худалдан авалтаар бүрдүүлэх нөхцөл байдал үүсээд байна.

Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 2450 тн өвс, 550 тн тэжээл бэлтгэх даалгавартай. Орон нутгаас хадлан бэлтгэх боломжгүй гандуу байна.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба

Хуваалцах