Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн Онцгой байдлын алба хаагчид тангараг өргөлөө

Өргөн уудам бүс нутаг, хүн ам олноор төвлөрсөнтэй холбоотой Онцгой байдлын анги, салбаруудыг нэмж байгуулах хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг албаны хүн хэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн Онцгой байдлын алба хаагчид тангараг өргөлөө
Өмнөговь аймгийн Онцгой байдлын алба хаагчид тангараг өргөлөө. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар өнгөрсөн жил улсын төсвөөс машин, техник хэрэгсээр хангагдаж үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болсон байна. Ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээсэн Онцгой байдлын алба хаагчид тангаргаа өргөлөө. Өмнөговь аймгийн төвд аврах гал унтраах 21-р анги байрлаж, гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдлыг хангах үүргийнхээ дагуу 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна.

ОБЕГ-аас жилд нэг удаа зохион байгуулдаг үзлэг шалгалтаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар хангалттай сайн гэсэн үнэлгээг авсан байна. Монгол Улсын стратегийн томоохон орд газруудтай, хүн ам олноор төвлөрсөн тус аймагт хэдийгээр байгалийн гамшиг үзэгдэл зарим бүс нутгийг бодвол харьцангуй бага тохиолддог ч хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн осол аваар их гардаг байна.

Ер нь цаашдаа өргөн уудам бүс нутаг, хүн ам олноор төвлөрсөнтэй холбоотой Онцгой байдлын анги, салбаруудыг нэмж байгуулах хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг албаны хүн хэлж байна.

Хуваалцах