Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт 4 автомашин хүлээлгэн өглөө

Тусгай тоноглол бүхий дөрвөн автомашиныг Солонгос улсаас Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт 4 автомашин хүлээлгэн өглөө
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт 4 автомашин хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Тусгай тоноглол бүхий дөрвөн автомашиныг Солонгос улсаас Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө. Нийт Өмнөговьчуудын төдийгүй өмнөд бүст хамаарах ард иргэдийн авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа явдал юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн хийж өндөр барилга байгууламж баригдаж буйтай холбогдуулан аврах шат бүхий машинуудын хэрэгцээ шаардлага гарсан.

Түүнтэй холбогдуулан аврах шат бүхий хоёр автомашин, бүрэн тоноглогдсон эмнэлгийн машин, 14 хүний суудал бүхий ажилчдын автобусыг Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт шийдэж өгсөн юм.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Хуваалцах