Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна

Шинээр тавьсан авто замуудын ус зайлуулах хоолой чанарын шаардлага хангаагүйн улмаас айл өрхүүд болон барилга байшин усанд автжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна
Өмнөговь аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт бороо орж, хэд хэдэн газар үерт автаад байна. Шинээр тавьсан авто замуудын ус зайлуулах хоолой чанарын шаардлага хангаагүйн улмаас айл өрхүүд болон барилга байшин усанд автжээ.

Зам сэтлэх хүртэл яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрч байгаа тухай оршин суугчид гомдол гаргаж байна.

Аймгийн Онцгой комиссын гишүүд газар дээр нь ажиллаж гүйцэтгэгч компаниудтай холбогдон шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Хуваалцах