Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн "Соёл амралтын хүрээлэн"-гийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна

Энэхүү "Соёл амралтын хүрээлэн" ашиглалтад орсноор гадаад, дотоодын аялагч, жуулчдыг татахаас гадна хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн "Соёл амралтын хүрээлэн"-гийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна
Өмнөговь аймгийн "Соёл амралтын хүрээлэн"-гийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт "Соёл амралтын хүрээлэн" байгуулах ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц газар болгох ажлын хүрээнд Даланзадгад суманд “Соёл амралтын хүрээлэн” байгуулахаар 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гэрээ байгуулсан.

Энэхүү "Соёл амралтын хүрээлэн" ашиглалтад орсноор гадаад, дотоодын аялагч, жуулчдыг татахаас гадна хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх юм.

Хуваалцах