Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн тоосжилтыг бууруулахад хамтарч ажиллана

Өмнөговь аймгийнхан тоосжилтыг бууруулахын тулд Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтарч ажиллана.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн тоосжилтыг бууруулахад хамтарч ажиллана
Өмнөговь аймгийн тоосжилтыг бууруулахад хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийнхан тоосжилтыг бууруулахын тулд Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтарч ажиллана. Ингэснээр УИХ, Засгийн газарт хандаж, ямар нэг шийдвэртэй алхам хийлгүүлнэ гэж орон нутгийн удирдлагууд хэллээ. Өмнөговь аймгийн хувьд шороон замаар нүүрс тээвэрлэснээс болоод тоосжилт байх ёстой хэмжээнээс 45 дахин ихсэж, хүн малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батчулуун ярилаа.

Өмнөговь аймагт тоосжилт хэт ихэссэнээс болоод хүн амын дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн байна. Мөн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумын малчид 50 хувь болтлоо буурчээ. Өмнөговь аймагт тоосжилтыг хэмжих үүднээс өнгөрсөн жил тусгай багажууд байрлуулсан ч, бууруулах талаар төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

Хуваалцах